Франк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Франк нутгийн тэлэлт

Франк (олон тоонд франкууд, лат. Franci) гэж дундад зуунд Францыг эзлэн сууж байсан герман угсаат ард түмэн байв.

Түүх

Франк аймгийн холбоо 242 оны бичигт тэмдэглэсэн байна. Германд байрлаж байсан франкууд урагшилж 261 онд Рейн мөрнийг гаталжээ. Франкууд олон газар улс, аймаг болон байж байснаас I Хлодвиг (481—511) Франк улсыг байгуулж 496 онд христийн шашинд оров. Франкууд эзэмшил газраа улам тэлж Францыг бүтээжээ. Их Карлын (800–814) үед бүр томорч байсан.